Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай аймаг улсад аман хүзүүджээ

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай аймаг улсад аман хүзүүджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Манай аймаг 2012-2020 онд 9 жил дараалан Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 21 аймгаа тэргүүлж улсад манлайлж байв. Харин энэ удаад 2021 оны үзүүлэлтээр нэг байраар ухарч, улсад аман хүзүүдэж Дорноговь аймгийн дараа жагсжээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын 10 дахь жилийн тайлан"-г гаргаж олон нийтэд ил болгожээ.

Энэ удаад Орхон аймаг засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүдийн оноо буурч тэргүүн байраа алдахад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, манай аймгийн хувьд 2021 онд 2020 оны мөн үеийнхээс засаглалын үр ашиг, биенесийн үр ашиг, дэд бүтцийн хувьд үзүүлэлтүүд буурч хоёрдугаарт эрэмблэгдэхэд хүрснийг судлаачид онцолж байна.

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний байруудад Дорноговь, Орхон аймгийн араас Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр удаалсан. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймаг хамгийн бага үнэлгээ авсан байна.

Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан нь Увс, Завхан, Орхон аймгууд юм.

Ийнхүү манай аймаг 10 жилийн турш гаргаж байгаа Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 9  жил дараалан тэргүүлсэн бол энэ удаад нэг байраар ухарч хоёрдугаарт жагссан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card