Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна

Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна

Аймгийн Засаг даргын даваа гарагийн  шуурхай болов.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын даваа гарагийн  шуурхай болов. Шуурхайд аймгийн Мал эмнэлгийн удирдлага мэдээлэл хийлээ. Жаргалант сумын Улаан толгой багийн төмөр замын 1-05 оршин суугч иргэн Г.Э-гийн нэг үхэрнээс “шүлс гоожсон” гэх дуудлага энэ сарын 11-ний өдөр Мал, эмнэлгийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу “Жаргалант вет” мал эмнэлгийн нэгжийн малын эмч үхэрт үзлэг хйихэд “Үхрийн шүлс гоожсон, амны дотор талд үлхий үүссэн,. Шүлхий өвчин байж болзошгүй” гэх мэдээллийг аймгийн Мал эмнэлгийн газарт ирүүлжээ.

Мэдээллийн адгуу мал эмнэлгийн лабораторийн эмч, мэргэжилтэн нар очиж голомтийн сэжигтэй бүсэд байгаа нэгжийн эмчээр өвчний сэжиг илэрсэн үхрийн үлхийнээс эдийн болон шүлсний дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 18.00 цагт хүргүүлээд байгаа ажээ. Одоогоор лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна.

Өвчний шинэ тэмдэг бүхий сэжиг илэрсэн иргэн Г.Э-гийн ойролцоо мал бүхий 10 өрх байдаг аж. Үүнд адуу 4, үхэр 101, хонь 53 нийт 158 мал байгаа. Мөн мал бүхий иргэний ойролцоо өндөр настан 6, хүүхэд 4 гэсэн 27 хүн амьдарч байгаа юм.

Жаргалант сумын шуурхай штабыг хуралдуулж нөхцөл байдлын талаар хэлэлцэн хийх ажлын төлөвлөгөөг гарган, голомтын бүсэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгүүдийг томилон мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгаа тухай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Н.Эрдэнэжаргал мэдээллээ. Мөн аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны А/19 тоот тушаал гарган “Мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах мэргэжлийн баг” томилон ажиллаж байгаа юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card