Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
45 жилийн дараа бараакан байшингийн суурин дээр 6 давхар барилга сүндэрлэлээ

45 жилийн дараа бараакан байшингийн суурин дээр 6 давхар барилга сүндэрлэлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Төрийн байгууллагын анхан шатны нэгж нь баг. Улс, аймаг орон нутгаас багийн хөгжлийг дэмжих чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалт хийж, иргэдийг төрийн анхан шатны нэгжээсээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, гэрийнхээ хажуунаас авах боломжийг бага ч гэлтгүй олгож байгаа. Тэгвэл Эрдэнэт хотын тулгын чулууг тавьж байсан Тосгон буюу одоогийн Баянцагаан багт зургаан давхар нэгэн байшин сүндэрлээд байна. Хөдөө орон нутагт анх удаагаа 6 давхар Багийн цогцолбор төв “Эрдэнэт хот, Анхдагч илгээлтийн эзэдийн өдөр”-өөр ашиглалтад орж байна. Энэхүү 6 давхар цогцолборт Баянцагаан багийн ИНХ, багийн Засаг дарга, ажлын алба, ахмадын байгууллага, өрхийн эмнэлэг, цагдаа үйл ажиллагаа ажээ.

Цогцолбор барилгыг улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бол  гадна инженерийн шугам сүлжээг барьж холбоход орон нутгийн төсвийн хөрөнгө болох  350.0 гаруй сая төгрөгийг аймгийн ИТХ-аас шийдвэрлэсэн байна. Ийнхүү Эрдэнэт хотын түүхт 45 жилийн ойн хүрээнд, Тосгоны бараакан байшингийн суурин дээр 6 давхар Багийн цогцолбор барилга сүндэрлэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card