Монгол улсын Засгийн газрын 57 дугаар хуралдаанаас төрийн болон төрийн өмчит байгууллага шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх тухай үүрэг өгсөн. Үүний дагуу аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал бүх шатны төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, компанийн дарга удирдлагуудад хандан үүрэг даалгавар өгчээ.
