Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.10.18 Үүлэрхэг Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Төсвөөс Баян-Өндөрт 3.1, Жаргалантад 2.1 тэрбумын дэмжлэг үзүүлнэ

Төсвөөс Баян-Өндөрт 3.1, Жаргалантад 2.1 тэрбумын дэмжлэг үзүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн төсвөөс 2022 оны төсвийн жилд  сумдад олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тогтоожээ. Баян-Өндөр суманд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 3.1 тэрбум төгрөг, Жаргалант суманд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 2.1 тэрбум төгрөгөөр тооцсон байна.

Харин Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2022 онд Орхон аймагт 10 тэрбум 733.8 сая төгрөг хуваарилсан. Үүнээс 288.8 сая төгрөг нь урсгал зардалд, 232.3 сая төгрөг нь сумдад олгох урамшууллын зардалд, 108.3 сая төгрөг нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр байна. Үлдсэн 10.1 тэрбум төгрөгөөс Төсвийн тухай хуулийн 59.2.2 дахь заалтын нэмэлт өөрчлөлтийн дагуу Сумдын орон нутгийн хөгжлийн санд 50-иас доошгүй хувийг олгох гэнэ. Үүний дагуу Баян-Өндөр сумын ОНХС-д 2.6 тэрбум төгрөг, Жаргалант сумын ОНХС-д 2.6 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөжээ.  

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card