Улсын төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Лаборатори наймдугаар сургуулийн барилгыг 320 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх барилгын ажил хийх болсон талаар УИХ-ын гишүүн Д.Батлут эрдэнэтчүүддээ дуулгалаа. Сургуулийн өргөтгөлийн барилга 2023 онд ашиглалтад орох агаад нийт 7.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аж. Ирэх онд 2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ. Тус сургуулийн барилга 1975 онд ашиглалтад орж байжээ. Өнөөдрийн байдлаар тус сургууль хичээллэх зориулалтын 17 танхимтай, үүнд 37 бүлгийн 1420 сурагч суралцдаг. Бүлэг дүүргэлт бага ангид 46, дунд ахлах ангид 38 сурагч байна. Өөрийн үндсэн хичээллэх ангигүй 3 бүлэг гуравдугаар ээлжинд хичээллэх хүндхэн нөхцөл бүрдсэн ч сургуулийн захиргаанаас хонгилын хэсгүүдийг битүүлэн анги болгон ашиглаж байгаа юм.
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА