БААСАН
2026.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Туул: Нотариатчид тоологчдыг хөөгөөд гаргаж байна, Мөнхбаяр дарга аа яах вэ
С.Туул: Нотариатчид тоологчдыг хөөгөөд гаргаж байна, Мөнхбаяр дарга аа яах вэ

             Аймгийн хэмжээнд биш улс орон даяар “Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид”-ийн нэгдсэн тооллого өрнөж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нээс 31-нийг хүртэл үргэжлэх, Засгийн газрын тогтоолоотой энэхүү тооллогын ажлын явц манай аймагт хэрхэн өрнөж байгаа талаар Статистикийн хэлтсийн дарга С.Туул аймгийн засаг даргын шуурхайд мэдээлэл хийлээ.  Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаярт хандан  “ ... нотариат, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тоолоход хамтран  ажиллахыг хүсч байна. Учир нь нотариатч, өмгөөлөгч нар орлогоо нуудаг. Гэтэл заавал орлогын тоо хэрэгтэй байдаг. Тооллогчдыг маань хөөгөөд гаргаж байна. Энэ мэтийн хүндрэлтэй асуудлууд байгаа учраас Хууль эрх зүйн хэлтэс хамтран ажиллах шаардлагатай байна” гэлээ.

Манай аймаг нь бусад 21 аймгаа бодвол хамгийн олон аж ахуйн нэгжтэй ажээ.  

 

Аймгийн хэмжээнд  энэ удаагийн тооллогод 5410 ААН, байгууллагыг  хамруулахаар төлөвлжээ. Даваа гарагийн байдлаар хамрагдалт 32.1 хувьтай байна. Үүнээс гадна  1845 ААН, байгууллагатай холбоо тогтоож чадахгүй байна гэв. Тооллын мэдээллээ дутуу оруулсан таван байгууллага байна. Үүнд: Аялгуу соёлын төв, Прокурорын газар, Гэр бүлийн ордон, Эрдэнэт үйлдвэр, ЭБЦТС тооллогынхоо мэдээллийг дутуу оруулсан.

Харин тооллогод хамрагдаагүй төрийн байгууллагууд

- Тээвэр авто замын газар

- Орхон МСҮТ

- Эрдэнэт ШУТП ОНӨААТҮГ

- Хот байгуулалт барилга захиалагчийн алба

- Шуудан үйлчилгээний газар

- МЦХ ХК-ийн Орхон аймгийн холбооны газар

Цаашид Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ тооллогчоор ажиллаж буй төрийн албан хаагчдыг үндсэн ажлаас нь цалинтай чөлөө олгох, тооллогод ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

Татварын хэлтэс, НДХ, УБХ, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ хаягандаа байхгүй, холбоо тогтоож чадахгүй байгаа ААН-ийг тодруулж, олж ажиллахад аймгийн Статитистикийн хэлтэстэй хамтарч ажиллах.

Аймгийн хууль эрх зүйн хэлтсийг нотариат, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тоолоход хамтран  ажиллахыг хүсч байна. Учир нь нотариатч, өмгөөлөгч нар орлогоо нуудаг. Гэтэл заавал орлогын тоо хэрэгтэй байдаг. Тооллогчийг маань хөөгөөд гаргаж байна. Энэ мэтийн хүндрэлтэй асуудлууд байгаа учраас хууль эрх зүйн хэлтэс хамтран ажиллах шаардлагатай байгааг албан тушаалтнуудад дуулгалаа.  

0
0
0
0
0
1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ