М.Мөнхбаяр даргатай аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийнхэн 2020 оны ажлаараа 21 аймаг, 9 дүүргийн мэргэжил нэгтнүүдээ манлайлж улсад тэргүүлжээ.
Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гарын үсэг бүхий “Өргөмжлөл”-ийг 2021 оны аравдугаар сарын 28-30-ны хооронд болсон хууль сахиулагчдын зөвлөгөөний үеэр М.Мөнхбаяр даргад олгосон байна. “Ковид 19” нэртэй дэлхий нийт төдийгүй Монгол орныг цочроосон цар тахлын улмаас монголчууд гэлтгүй Засгийн газар ч 2020 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэж цэгнэн, алдаршуулах ажлыг хойшлуулаад байсан билээ.
Ямар ч байсан Хууль зүйн дотоод хэргийн яам салбарынхаа хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэхэд манай аймгийн Хууль зүйн хэлтэс ийнхүү тэргүүн байрт шалгарсан байна.