Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Баялгийн засаглал Эрдэнэт” хэлэлцүүлэг боллоо

“Баялгийн засаглал Эрдэнэт” хэлэлцүүлэг боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

            “Конрад Аденауэр сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, “Хөгжил Ардчилал” ТББ-тай хамтран Эрдэнэт хотод “Баялгийн Засаглал Эрдэнэт” хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, “Хөгжил Ардчилал” ТББ-ыг үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Ерөнхий инженер Д.Батмөнх, үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн ахлагч Д.Өсөхбаяр, аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Юмэнхүү, Д.Ганболд, Д.Энхзориг болон албаны бусад хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр “Конрад Аденауэр сан”-гийн Суурин төлөөлөгч Йоханн Фурманн цахимаар мэндчилгээ дэвшүүлж,  амжилт хүсэв. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн бодлогын газрын Ерөнхий геологич Д.Алтанхуяг “Зэсийн хүдрийн овоолгын талаар”, мөн үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбат “Зэсийн хүдрийн овоолгоос катодын цэвэр зэс ялгах үйлдвэрийн талаар”, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “34:33:33 буюу зэсийн хүдрийн овоолго Эрдэнэтчүүдэд өгөөжтэй байх нь”, “Жаргалтаан хайрхан консалтинг” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Аюуш “34:33:33 компанийн тухай” илтгэлүүд тавьж хэлэцүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлүүдийн талаар өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, харилцан ярилцлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card