Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Л.Батцэцэг: Манайхан үйлчилгээний соёлын талаарх сургалтанд сууж байна

Л.Батцэцэг: Манайхан үйлчилгээний соёлын талаарх сургалтанд сууж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-иас “Соёлыг түгээе” аяны хүрээнд ямар ажил эхлүүлсэн, үйлчилгээний соёл, иргэдтэй харьцах соёлыг хэрхэн дээшлүүлж байгаа талаар тус компанийн хуулийн мэргэжилтэн Л.Батцэцэгээс тодрууллаа.

 

“Соёлыг түгээе” аяны явцад төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эхний ээлжинд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх соёлыг хэвшүүлэхэд зорилгоор иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ажилчдыг сургалтанд хамруулж байна. Сургалт хоёр чиглэлээр дөрвөн удаа, 12 цагаар явагдана. Мөн байгууллагын хүрээнд “Талархлын аян”-ыг өрнүүлж эхэллээ. Манай байгууллага ус, дулаан, цахилгаанаар Эрдэнэт хотын хэрэглэгчдийг хангаж байгаагийн хувьд талархаж явдаг иргэн, хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг ажилтан албан хаагчиддаа урам өгөх зорилгоор постер маягаар бэлтгэж, пейж хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээгээр цацаж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч цахилгаан эрчим хүч, усны зөв зохистой хэрэглээ, дулаан ус, цахилгаанаа хэрхэн хэмнэх вэ гэсэн агуулгатай шторкууд бэлтгэж цахим сүлжээгээр цацахаар төлөвлөсөн. Наран багтай хамтраад ус түгээх арван байр сонгож, “Усаа хайрлая, эх дэлхийгээ хайрлая” сэдэвтэй зургийг худгийнхаа гадна ханан дээр зуруулж байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card