Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Худалдаа эрхлэгчид “Соёлыг түгээе” аянд нэгдэж сургалтад хамрагдав

Худалдаа эрхлэгчид “Соёлыг түгээе” аянд нэгдэж сургалтад хамрагдав

   А ймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй “ Соёлыг түгээе ” сарын аянд томоохон худалдаа , үйлчилгээний төвүүдийн түрээслэгч , худалдаа эрхлэгч нар нэгдлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй “Соёлыг түгээе” сарын аянд томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн түрээслэгч, худалдаа эрхлэгч нар нэгдлээ. Аяны хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Үйлчилгээний соёл ба хотын соёл” сэдэвт богино хэмжээний сургалтыг зохион байгуулав. Сургалтанд “Баян”, “Төгөл”, “Хүлэг” хүнсний зах, “Цах” худалдааны төв, “Хангайн бүс” худалдааны төв, “Мэнд-Амар”, “Орхон молл”, “Эрдэнэт” их дэлгүүр зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагын худалдаа эрхлэгч нарыг хамруулжээ.

“Соёлыг түгээе” аяны эхний өдрөөс өнөөг хүртэл худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн дунд  нийт 7 удаагийн сургалтыг зохион байгуулаад байна. Цаашид “Сансар”, “Оргил”, “Есөн-Эрдэнэ”, “Хүрэн булаг” худалдааны төв, такси үйлчилгээний компаниудыг ч “Соёлыг түгээе” аянд  хамруулах юм. Энэхүү сургалтыг “Соёлыг түгээе” аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс болон Номын төв хамтран зохион байгуулж,  доктор Н.Алтанцоож “Үйлчилгээний соёл” сэдвийн хүрээнд хичээл, сургалт зохион байгуулав.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card