Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Нас барсан хүмүүсээс ес нь вакцинд огт хамрагдаагүй байжээ

Нас барсан хүмүүсээс ес нь вакцинд огт хамрагдаагүй байжээ

Орхон аймагт есдүгээр сарын 4-ний байдлаар коронавирусийн халдварын 110 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийтдээ 8862 болсон байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймагт есдүгээр сарын 4-ний байдлаар коронавирусийн халдварын 110 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийтдээ 8862 болсон байна. Ковидын халдварын улмаас аймгийн хэмжээнд 33 хүн нас барсан. Нас баралт долдугаар сард 9, есдүгээр сард 15 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар өссөнтэй холбоотой нэмэгджээ. Эдгээр хүмүүсийн 17 нь эрэгтэй, 16 нь эмэгтэй байсан, насны хувьд 20-49 насны 1, 50-64 насны 14, 65-аас дээш насны 18 хүн байжээ.

Нас барсан хүмүүсээс чихрийн шижин, зүрх судас, артерийн даралт өндөр, уушгины архаг үрэвсэлтэй зэрэг архаг суурь өвчтэй 28 хүн хавсарсан хүндрэлээр амь насаа алдсан. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээгийн мэдээлснээр, коронавирусийн хүндрэлээр нас барсан хүмүүсийн вакцинд хамрагдсан байдал хангалтгүй байжээ. Вакцины нэгдүгээр тунд 2, хоёрдугаар тунд 22 иргэн хамрагдсан бол есөн хүн вакцин огт хийлгээгүй байсан. Иймд иргэдийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, аюулт тахлаас амь насаа хамгаалж үлдэхийг дээрх нас барсан хүмүүсийн мэдээлэл харуулж байгааг мэргэжлийн хүн онцоллоо.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card