Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -12° / -5° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Орхон аймаг хүчилтөрөгчийн нөөцөө бүрдүүлж чадлаа

Орхон аймаг хүчилтөрөгчийн нөөцөө бүрдүүлж чадлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хүчилтөрөгчийн жижиг оврын үйлдвэрийг 16 аймагт байгуулах болсоноо Эрүүл мэндийн сайд мэдээлж байсан. Үүнийг нэг нь Орхон аймагт уг үйлдвэрийн нээлтийг саяхан хийсэн. Цагт 2 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, нэгэн зэрэг 50 хүнд үйлчлэх хүчин чадалтай уг үйлдвэрийг 560 гаруй сая төгрөгөөр байгуулжээ. Ковидын улаан бүсэд хүчилтөрөгчийг зөөврөөр хэрэглэж байсныг хананд суурьлуулснаар өвчтөний эдгэрэлтэд шууд нөлөөлөх аж. Мөн БОЭТ-ийн тасгуудад хананд иж бүрэн суурьлууж өгсөн нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад цагт 12 мкуб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 12 цагт 24 ширхэг баллон цэнэглэх юм.

Орхон аймагт ийнхүү хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулсан нь халдварын онцгой дэглэмийн үед эмчилгээний чанарт ахиц өгөх нүдээ олсон бүтээн байгуулалт боллоо. Ковидын халдварын өндөр тархалттай энэ үед Орхон аймаг хүчилтөрөгчийн нөөцөө бүрдүүлж чадлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card