Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
С.Юмэнхүү: Захиалагчийн албаны дарга Баяржаргал архитектор мэргэжилтэй хүн мөн үү

С.Юмэнхүү: Захиалагчийн албаны дарга Баяржаргал архитектор мэргэжилтэй хүн мөн үү

Аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгчид төрийн зарим нэг байгууллагын дарга нарын CV -тэй танилцах хүсэлт гаргав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгчид төрийн зарим нэг байгууллагын дарга нарын CV-тэй танилцах хүсэлт гаргав. Тэр нь ч зөв. Намын томилолтоор, намын шахаагаар, дарга нарын цүнх барьж далдагнасан, тэр бүү хэл дарга нарын “суганы үс” хүртэл байгууллагын дарга болоод төрийн ажлыг нурааж байгаа энэ үед аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Юмэнхүүгийн  саналыг гар өргөн дэмжье. Тэрбээр хуралдаан дээр “Захиалагчийн албаны дарга Баяржаргал архитектор мэргэжилтэй хүн мөн үү. Энэ байгууллагад хэдэн мэргэжлийн инженер байдаг вэ” хэмээн асуусан.

Өнөөдрийн аймгийн ИТХ-ын хуралд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Ц.Баяржаргал өвчтэй байгаа учраас оролцоогүй. Харин төлөөлөгч С.Юмэнхүүгийн асуултад хуралд оролцогчид хангалттай хариулт өгч чадаагүй.

Тиймээс төлөөлөгч С.Юмэнхүүгийн  “Захиалагчийн албаны дарга Баяржаргал архитектор мэргэжилтэй хүн мөн үү” гэсэн асуулт эрдэнэтчүүдийн өмнө нээлттэй үлдлээ. Хурлын даргын зүгээс ч төлөөлөгчдийнхөө асуусан асуултад бүрэн дүүрэн хариулт өгүүлэхийн тулд Ц.Баяржаргал даргын CV-г  аймгийн ЗДТГ-аас гаргуулж авах нь ч зөв байх.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card