Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
С.Даваадорж: Хөндлөнгийн дүгнэлтийг хүлээж байна

С.Даваадорж: Хөндлөнгийн дүгнэлтийг хүлээж байна

    Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн  байнгын хорооны хуралд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж 17 дугаар сургуулийн өргөтгөлийн талаар мэдээлэл өглөө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

    Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн  байнгын хорооны хуралд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж 17 дугаар сургуулийн өргөтгөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, Есдүгээр сарын 3-ны өглөө эрт барилгын хананд цууралт өгсөн. Тус сургуулийн өргөтгөлд 22 дугаар цэцэрлэгийн 2 бүлэг хичээллэдэг. Есдүгээр сарын 3-нд МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд явцын хяналт муу хийсэн, бөөр чигжээс хийгээгүй, ус алдалт гаргасан зэрэг шалтгаанаас үүдэн цууралт өгсөн. Энэ цууралт аяган суурьт нөлөөлөхгүй, дотор даацын бус хананд цууралт өгсөнийг тогтоосон. Барилгыг барьсан Урагшлах компанид улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлсэн. Тус компанийн удирдлагаас МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөндлөнгийн дүгнэлт гаргуулах болсон. Хөндлөнгийн дүгнэлт хийх газар олдохгүй удсан. Дүйнхэржав гэдэг инженер 12.5 сая төгрөгөөр хөндлөнгийн дүгнэлт гаргах санал өгсөн. Нэмээд 14 хоногийн дараа хийнэ гэдэг тайлбартай. Дарханы ШУТИС-ын багш Амгалантай холбоо барьсан. Үнийн санал нь өмнөхөөс бага боломжийн. Саяхан ирэх байсан ч гэр бүлийн хүн нь ковид туссан тул хязгаарлалт орсон байгаа. Хөндлөнгийн дүгнэлт гарсаны дараа асуудал нэг тийш шийдэгдэнэ” хэмээсэн юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card