Есдүгээр сарын 7-ны байдлаар аймгийн хэмжээнд нас баралт 18-д хүрсэн байгаа. Нас баралтаас сэргийлэх нэг том ажил бол вакцины хамрагдалт. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах тал дээр тун муу байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 2 хүний амь насны асуудал хөндөгддөг. Манай аймагт жирэмсэн эмэгтэй корона туссан. Вакцин хийлгээгүй. Хүүхдээ алдсан тохиолдол гарлаа. Мөн нэг жирэмсэн эмэгтэй вакцин хийлгээгүй. Корона туссан, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Жирэмсэн эмэгтэйчүүд вакцинаас цааргалж байгаа нь буруу. Дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэй судлаад жирэмсэн эмэгтэй хүн вакцинд хамрагдаж болно. Файзерын вакцин хийлгэ гэж зөвлөж байхад манай эмэгтэйчүүд хойш сууж байна.Есдүгээр сарын 1-нээс хойш жирэмсэн 6 эмэгтэй, хөхүүл 16 эмэгтэй л вакцинаа хийлгэсэн. Вакцинаас зугатах шаардлага байхгүй, амь настай холбоотой асуудал болоод байна. Өвчлөлийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр тусч байна. Тэр дундаа 2 тун вакцинд хамрагдсан зарим хүнд ханиад төдий хэлбэрээр ч илэрч байна, өвчлөл. Аймгийн хэмжээнд нас баралт одоогоор 18 бүртгэгдээд байна.
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.