Аймгийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Есдүгээр сарын 1-нээс хойш зургаа хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд 5 цэцэрлэг, гурван сургуулийн 20 багш, ажилтнаас коронавирус илэрчээ. Мөн энэ хугацаанд цэцэрлэгийн гурван бүлгийн хичээл сургалтын ажлыг танхимаас цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
2021-2022 оны хичээлийн ижлд 1-5 дугаар ангийн сурагчид Үдийн хоолтой болсон. Сургуулийн гал тогооны ажилчид, тогооч, зөөгч нарыг хичээл шинэ жилийн өмнө сүрьеэгээс эхлээд шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан байна. Энэ сарын 12-н гэхэд сургууль, цэцэрлэгийн ажилдыг вакцины гуравдугаар тунд бүрэн хамруулахаар ажиллаж байгаа аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.