Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын захирагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганцогт мэдээлэл хийлээ. Тэрбээр, нэгдүгээр микрийн айл өрхийн хэрэглээний халуун усыг 6 дугаар сарын 25-наас хязгаарласан. Ажлын зургаар бол наймдугаар сарын 1-нд өгөх байсан. Гүйцэтгэгч компанийн өгч байгаа мэдээллээр хэрэглээний халуун усыг 9 дүгээр сарын 10-нд өгөх тухай ярьж байна. Ингэж таарахгүй. Нэгдүгээр микрийн иргэд 2 сар гаруй хугацаанд халуун усанд орж чадахгүй байна. Хил, гааль дээр бараа материал гацсан зэрэг асуудал байгаа ч одоо хичээл сургууль эхэлж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.