Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Булганы Сэлэнгэ, Орхон сумтай холбоотой 38 тохиолдлыг тогтоогоод байна

Булганы Сэлэнгэ, Орхон сумтай холбоотой 38 тохиолдлыг тогтоогоод байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Дөрөвдүгээр сарын 7-нд аймгийн хэмжээнд халдварын 5 тохиолдол нэмж бүртгэв. Дээрх батлагдсан тохиолдол нь бүгд ойрын хавьтлаас илэрчээ. Халдвар гарсан тохиолдлуудыг харвал “Урт цагаан”-тай холбоотой 51, Булган аймгийн Сэлэнгэ сумтай холбоотой 14, мөн Орхон сумтай холбоотой  24, Төв аймаг болон Өмнөговь аймгаас зөөвөрлөгдөж ирсэн 2 халдварын тохиолдол байна. Ойрын хавьтлаас халдварын 3 тохиолдол илэрчээ. Ингэснээр ойрын хавьтлын 1182 хүн хяналтанд байна. Тусгаарлан ажиглах байранд 28 хүн бий. “Эрдэнэт” зочид буудалд-22, “Их тавт” эмнэлэгт 6 хүн байна. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтанд 3496 хүн байна. Аймгийн хэмжээнд 26500 гаруй  хүнийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар 9800 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card