Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
 Аймгийн хэмжээнд 14 хүүхэд халдвар авчээ

Аймгийн хэмжээнд 14 хүүхэд халдвар авчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймагт сүүлийн 24 цагийн дотор дахин 15 тохиолдол нэмэгдэж гуравдугаар сарын 24-нөөс 30-ны өдрийн байдлаар Орхон аймагт нийт батлагдсан халдвар 76 боллоо. 

*** Гуравдугаар сарын 29-ны өдөр хийсэн  206 PCR шинжилгээнээс ийнхүү 15 тохиолдол батлагдлаа.

*** БОЭТ-ийн Халдвартын тасагт өнөөдөр 73 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 68 хүн нь халдвар илэрсэн 5 иргэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм.

*** Халдвартын тасгаас гадна БОЭТ-ийн Мэдрэлийн тасагт тусгаарлан эмчилэх үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

*** Батлагдсан иргэдээс 8 хүний биеийн  байдал хүнд, найман хүн нь суурь өвчтэй хоёр хүн нь жирэмсэн байгаа бол арван дөрвөн  хүүхэд байна.

*** Шинээр батлагдсан 15 тохиолдлын 8 нь ойрын хавьталаас илэрсэн бол 3 шинжилгээ шинээр голомтолсон, үлдсэн халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card