Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
               С.Батжаргал: Малынх биш хүний өвчин гараад байна

С.Батжаргал: Малынх биш хүний өвчин гараад байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр С.Батжаргал дарга Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээд хандаж энэ үгийг хэлэв. “Сүхээ дарга аа, Малын өвчин биш хүний өвчин гараад байна. Таньд би санаачлагатай ажиллаач гэж мөн ч    их хэллээ дээ. Цагийн байдал хүндэрч байна. Хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөөд вируслогийн лабораторитой болсон, манай аймаг. Өрөөнийх нь засварын ажлаа яаралтай дуусга. УОК, энэ тэртэй яриад хот хоорондын жолооч нарыг вакцинд хамруулах ажлыг хийе л дээ. Түргэвчилсэн оношлуураар шинжилээ  авдаг тоогоо нэммээр байна. Юу хийгээд байгаа юм бэ. Иргэдэд зориулж эмнэлэг, цагдаагийн дуут дохиотой машинаа гарга” хэмээлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card