Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Гурван замын постыг энэ онд нүүлгэн шилжүүлнэ

Гурван замын постыг энэ онд нүүлгэн шилжүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Манай аймгийн хөдөөгийн ганц сум болох Жаргалантын иргэд хотын төв рүүгээ орох, гарахын тулд нэг удаад 1000 төгрөг төлдөг.

Учир нь улсын чанартай авто зам дээр төлбөр хураах цэгийг Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулдаг аж.  Жаргалантын иргэд үүнийг болиулж өгнө үү хэмээн удаа дараа санал хүсэлт гаргадаг. Аймгийн Засаг даргын зүгээс иргэдийнхээ хүсэлтийг уламжилж энэ асуудлыг Зам тээврийн хагжлийн яаманд байнга хүргүүлдэг. Тэгвэл энэ асуудалд ирэх зун цэг тавих гэнэ. Зам тээврийн хөгжлийн яамнаас Гурван замын уулзварын постыг нүүлгэх асуудлыг зөвшөөрчээ. Харин зардлыг нь хэрхэн гаргах талаар  талууд ярилцаж байгаа аж.

  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card