Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
15 хоногийн хугацаанд манай аймагт өвчлөл нэмэгдсэнгүй

15 хоногийн хугацаанд манай аймагт өвчлөл нэмэгдсэнгүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хэдхэн хоногийн өмнө манай аймгийн харьяат, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 25 иргэний 10 нь бүрэн эмчлэгдэж дараагийн шатны тусгаарлалтад шилжээд байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар нэмж 3 иргэн эдгэрч, тусгаарлан ажиглах хугацаа дуусч гэрийн ажиглалтад шилжжээ. Одоо ХӨСҮТ-д манай аймгийн 7 иргэн эмчлүүлж байгаа аж. Харин Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээллээс харвал Орхон аймагт сүүлчийн 15 хоногт нэмж өвчлөл бүртгэгдээгүй байна. Иргэдийн биеийн байдал хэвийн байгаа. Дээрх иргэдийн ойрын хавьтлын 467, дам хавьтлын 4700 гаруй хүнийг хяналтандаа авч ажиллажээ.

Халдварыг илрүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 32340 иргэнээс шинжилгээ авчээ. Харин 11824 иргэнээс PCR шинжилгээ авсан байна. Нийтдээ 44164 хүн буюу нийт хүн амын 41.0 хувийг шинжилгээнд хамруулсан байна.

Аймгийн Засаг даргын 729 тоот захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс  хорио цээрийн дэглэмийг бууруулж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээгээд байгаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card