Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Төрийн албан хаагчид албан хэргийг монгол бичгээр хөтлөхөд бэлтгэгдэнэ

Төрийн албан хаагчид албан хэргийг монгол бичгээр хөтлөхөд бэлтгэгдэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Албан хэргийг  монгол бичгээр хөтлөхтэй холбоотой дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Баатарзориг онцоллоо.

Үүнд,

-Төрийн албан хаагчийн анкетыг бөглөхдөө монгол бичгийн мэдлэг чадвараа өөрөө өөрийгөө үнэлж бичдэг жишиг тогтоох аж. Анкeтанд үндэслэгдсэн зүйлийг төрийн албаны шалгалтаар нотлогдох юм. Төрийн албаны шалгалт болон ерөнхий шалгалтын тодорхой хувийг монгол бичиг эзэлж байгаа.Төрийн  албан хаагчийн анкeтыг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд хэрэглэдэг учраас ийнхүү анкeтанд шаардлага тавьж буй юм.

-Албан тушаалтны тодорхойлолтод тавигдах шаардлагуудад монгол бичиг байхаар тусгасан байна.

-Төрийн  албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргатай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдын хэрэгцээнд тохирсон сургалтуудыг зохион байгуулах аж.

                                                                              ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card