Аймгийн хэмжээнд 2018 оноос хойш 2020 оны өнөөдрийг хүртэл он дамжин хийгдэж байгаа 6 ажил байна.
Үүний 2 нь Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажил ажээ. Үүнд “Сокол” компанийн “МОН-2301” төслийн хоёрдугаар эх үүсвэрийн шугамын ажил. “Хангай орд” компанийн Баянцагааны инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил багтаж байна. Бусад 4 ажлын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон барилгын ажлууд юм. Үүнд нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн ажил, Яргуйтын цэцэрлэгийн ажил, “Номуун дөлгөөн”-ий Баянцагааны инженерийн шугам сүлжээний ажил багтаж байна. Сургууль болон цэцэрлэгийн ажлын санхүүжилт хэрэгтэй гэдэг шалтгаанаар он дамжсан.
Харин 2019 оноос ажил нь эхэлсэн өнөөдрийг хүртэл дуусаагүй 46 ажил он дамжсан. Үүний 24 ажил нь өнөөдрийн байдлаар ашиглалтад хүлээж авсан. Үлдсэн 22 ажлын 21 нь 50-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн нэг ажил нь саяхан ажил эрхлэн зөвшөөрлөө аваад байгаа. Энэ ажил үерийн хамгаалалтын сувгийн трасстай давхацсан дугуйн замын ажил юм.