Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
               Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 15-наас хаана

Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 15-наас хаана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

УИХ-ын сонгуулийн дараагийн өдөр буюу зургаадугаар сарын 25-наас улс орон даяар шилжилт хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн байдаг. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуул аравдугаар сарын 15-нд болно. 

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирэх сонгуулийн санал хураалт болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг хаах юм. Энэ ажил наймдугаар сарын 15-наас хэрэгжиж шилжилт хөдөлгөөнийнг албан ёсоор хаах гэнэ.

Зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны хооронд авч үзвэл баг хоорондын шилжилт хөдөлгөөнд 599 иргэн хамрагджээ. Сум хоорондын шилжилт хөдөлгөөнд 22 иргэн, аймаг нийслэл хооронд 250, нийт 871 иргэн шилжилт хөдөлгөөн хийлгэжээ. Наймдугаар сарын 15-наас  шилжилт хөдөлгөөн хуулиар хаагдах учраас шилжилт хөдөлгөөн хийлгэх иргэд үүнээс өмнө Улсын бүртгэлийн хэлтэст хандах  юм байна. Шилжилт хөдөлгөөн өмнөхөөс улам хялбар болж, иргэдэд ч дарамт, асуудал болохгүй шийдэгдэх гэнэ. Та шилжилт хөдөлгөөн хийлгэхээр бол заавал явж байгаа газраасаа хасалт хийлгэхгүйгээр ирж буй газраа, оршин суух газраа бүртгэлээ хийлгэхэд л хангалттай болсон талаар Улсын бүртгэлийн хэлтсийн дарга аймгийн Засаг даргын шуурхайд мэдээлэл хийлээ.    

   

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card