Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
                             Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт нэмэгджээ

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт нэмэгджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

      Эрдэнэтийн иргэд сар бүрийн эхэнд хөнгөлөлттэй эм, тариагаа  авахын тулд эмийн сангийн гадна олныг хамарсан “махны дугаарлалт” ихээр үүсгэдэг дүр зураг бүрэн нутагшсан. Нутгийн удирдлагын ордонд суугаа дарга нар эм тарианы төлөө өдөржингөө зогсож байгаа иргэдээ хараад “Байдаг л нэг дугаарлалт” хэмээн үздэг болсон. Бүр сүүлдээ эм, тариандаа дугаарлаж байсан ахмадуудын зарим нэг нь ухаан алдан унаж эмнэлэгт түргэнээр хүргэгдэж байсан удаатай.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс орон даяар эмийн хөнгөлөлт олгож байгаа бүх эмийн санд 800 мянган төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгох шийдвэр гаргажээ. Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалаар  авч чадаагүй байсан эм, тариагаа бүрэн авах боломж бүрдэх юм. Манай аймагт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг 28 эмийн сан байдаг. Энэхүү 28 эмийн сан бүрт  сард 89.4  сая төгрөгийн эмийг иргэдэд олгодог.  Аймгийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын тасаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг эмийн сангийн удирдлагууд хуралдаж хөнгөлөлттэй эмийн жор олгох журманд өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, сар бүрийн 5-наас цахим жор бичих, нэг өрхийн 1-2 хүнд хөнгөлөлттэй эм олгох, эмийн жорын дундаж хөнгөлөлт 25,8 мянган төгрөг байх, ӨЭМТ-үүд хуваарилагдсан эмийн сан руу иргэдээ явуулах, бүх эмийн сангийн санхүүжилтийг тэнцүү хуваарилах, зөвхөн тухайн хүнд эмчийн бичсэн онош, эмчилгээний заалтыг амбулаторийн картны тэмдэглэлийг үндэслэн цахим жор бичиж байхаар шийдвэрлэжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card