Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
                        Бага ангийнхан  зургаадугаар сарын 7-ноос амарна

Бага ангийнхан зургаадугаар сарын 7-ноос амарна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Covid-19”-ийн халдвар дэлхий нийтээр түгэж, цар тахлын хэмжээнд хүрсэн учраас УОК-иос өмнө нь аваад байсан хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэхээр болжээ. Ингэснээр бүх шатны сургалтын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-наас нааш  хаалгаа нээхгүй гэсэн үг. 

Харин дэгдэлт, халдвар тархалт багасч, өвчлөл намжсан гэж үзвэл хичээл, сургалт дөрөвдүгээр сарын 30-наас эхлэж болох юм байна. Хичээл эхэлсэн нөхцөлд зуны амралт хүртэл бямба гариг бүр хичээллэнэ.

***** ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 6-ны бямба гариг хүртэл хичээллэнэ. Харин дунд, ахлах ангийн сурагчид зургадугаар сарын 13-ны бямба гарагийг дуустал хичээллээд амрах гэнэ.

***** Цэцэрлэгийн багачуул тавдугаар сарын 30-наас амарна.

***** Их, дээд сургууль төгсөгчдөөс Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-ны өдөр авна.

***** Их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулна

***** Их, дээд сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зургадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны даваа гаригаас эхлүүлнэ.

***** ЕБС-ийн багш нарын ээлжийн амралт зургадугаар сарын 15-ны даваа гаригаас наймдугаар сарын 24-н хүртэл үргэлжилнэ. Багш нарын ээлжийн амралтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэмээн БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг хэвлэлийнхэнл мэдээллээ.

 

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card