Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
  Цагаан будаа элсэн чихэр 8-9 хоногийн нөөцтэй байна

Цагаан будаа элсэн чихэр 8-9 хоногийн нөөцтэй байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ээс ажлын хэсэг гарч аймгийн хэмжээнд байгаа гол нэрийн хүнсний бараа, бүтээгдэхүүний нөөцийн судалгааг гаргажээ.  Гуравдугаар сарын 12-ны байдлаар Хүнсний бүтээгдэхүүний нөөцийн хувьд бол улаанбуудайн гурил 435 тонн, малын мах 611.5 тонн, төрөл бүрийн будаа 35 тонн, ургамлын тос 28 тонн, давс 5.025 тонн, элсэн чихэр 25.7 тонн, төмс 1000 тонн, хүнсний ногоо 580 тонн, гоймон 8.2 тонн байна. Үүнийг хүн амын дундаж хэмжээтэй харьцуулж авч үзвэл гурил 52 хоногийн нөөцтэй, малын мах 46 хоногийн нөөцтэй, будаа 8 хоног, ургамлын тос 15 хоног, давс 12 хоног, элсэн чихэр 9 хоног, төмс 99 хоног, хүнсний ногоо лууван, манжин 53 хоногийн нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна гэж тогтоожээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card