Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрдэнэтэд нэр дэвшсэн нэр дэвшигч 431 сая төгрөг халааснаасаа гаргана

Эрдэнэтэд нэр дэвшсэн нэр дэвшигч 431 сая төгрөг халааснаасаа гаргана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол улсын Ерөнхий аудиторын тушаал гарч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Эндээс харвал Орхон аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ нь 431 сая төгрөг байх аж. 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд авч үзвэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгч нэр дэвшигч эрхэм хамгийн өндөр буюу 718.9 сая төгрөгийг сонгуульд зарцуулах гэнэ.

Харин хамгийн бага нь Говь-Алтай аймагт нэр дэвшсэн эрхэм 360.4 сая төгрөгийг сонгуульдаа зарцуулах юм байна. Тойргуудад нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо  төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авч ажиллажээ. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна.

Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвслийн сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг байхаар Ерөнхий аудиторын тушаалаар мөн баталжээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card