Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
   О.Зоригтбаатар: Гурван замын уулзварын онцгой дэглэмийн ажиллагаа хэвийн явагдаж байна

О.Зоригтбаатар: Гурван замын уулзварын онцгой дэглэмийн ажиллагаа хэвийн явагдаж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

. “Улаанбаатар, Дархан, Жаргалант сумын чиглэлийн хөдөлгөөний гол цэг болох уг уулзвараар өдөрт 60-70 автомашин нэвтэрч байна. Автомашинтай зорчигчид оройн цагаар хулгайгаар нэвтрэх оролдлого багагүй гарч байна.

Тухайн сумдын Онцгой комиссын шийдвэр, эмнэлгийн бичиг, буяны ажилд оролцох зэргээр аргагүй гачигдалтай хүмүүсийг нэвтрүүлж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн Гурван замын уулзварын онцгой дэглэмийн ажиллагаа хэвийн явагдаж байна ” гэж аймгийн Цагдаагийн газрын ахлах зохицуулагч О.Зоригтбаатар ярьлаа.

Аймгийн Хот тохижуулах газрын  Хог ачилтын автомашинууд өдөр бүр энэ уулзвараар зорчиж, Хот тохижуулах газрын ажилтнууд ажиллаж байгаа юм. Уулзвараар зорчигчдыг нэвтрүүлэх шаардлагагүй бол буцааж, холбогдох байгууллагын албан бичгийн дагуу нэвтэрч буй бүхий л иргэдийн биеийн халууныг үзэж байлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card