Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Маргаашийн 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсооно

Маргаашийн 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсооно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Улсын онцгой комиссын энэ сарын 20-ны өдрийн  хуралдаанаар хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 13 аймгийн Онцгой комиссын даргаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ийнхүү хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. 

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "БНХАУ-ын хаврын баярын үеэр 84 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь коронавирус тус улсын бүх муж болон бусад улсад тархах нөхцөлийг бүрдүүлж, халдвар 34 хувиар нэмэгдсэнийг тогтоосон. Нийт 13 аймгийн онцгой комиссын даргаас ирүүлсэн саналын дагуу уг асуудлыг хэлэлцэж, орон нутгийн замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. Үүнд агаарын нислэг хамаарахгүй, автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг зогсоож байна" гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар явж, энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан" гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card