Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
А.Түвшинжаргал: Уяачдын цолыг хураах хүртэл арга хэмжээ авна

А.Түвшинжаргал: Уяачдын цолыг хураах хүртэл арга хэмжээ авна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчин Орхон аймгийн нутаг дэвсгэрт “үсэргээ” нэрээр хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулсан тухай мэдээлэл гарах болсон. Улмаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр ч цацагдаж хүүхдийн амьд явах эрхийн асуудал хөндөгдөж эхэллээ. Уяачид “үсэргээ” нэрийн дор тус бүрдээ 100 мянган төгрөгийн бооцоо тавьж морь уралдуулсан асуудал аймгийн Онцгой комиссын хурал дээр ч өндрөө авч яригдсан. Энэ талаар аймгийн Онцгой комиссын орлогч дарга А.Түвшинжаргалаас тодруулахад “ Энэ асуудлыг хууль хяналтын хүрээнд судалж, шалгаж байгаа. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Д.Сайнбилэг хүүхдийн эрх зөрчигдсөн тал дээр ажиллаж байна. Цаашдаа дахин ийм дур зоргоороо байх асуудал гаргахгүйн тулд аймгийн уяачдын холбоонд хандана. Дээрх бооцоот, сунгаа нэртэй уралдааныг зохион байгуулсан нөхдийг хууль хяналтынхан тодруулж оруулж ирвэл уяачдын цолыг хураах, хасах хүртэл арга хэмжээ авна. Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн асуудалд нь ч хариуцлага тооцно. Хурдан морины уралдааныг өвөл хаврын улиралд аймгийн хэмжээнд зохион байгуулах байх тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан ” хэмээлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card