Таны хүүхэд бүртгэлтэй үгүйг харьяа багийн халамжийн мэргэжилтнээс асуух юм. Бүртгэлтэй иргэд хүүхдийн мөнгө авч байсан дансаа идэвхтэй байгааг харилцагч банкнаасаа асууна. Учир нь хоёр жилийн хугацаанд гүйлгээ хийгээгүй данс идэвхгүй болдог байна. Нэгдүгээр сарын 15-наас мэдээлэл татсанаар үүнээс хойш материалаа бүрдүүлсэн хүүхдийн мөнгийг дараа сард нөхөн олгоно гэдгийг онцоллоо.
Баг хариуцсан халамжийн мэргэжилтнүүдийн талаар мэдээлэл хүргэе. Зэст, Оюут багийнх Захиргааны дөрөвдүгээр байранд, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Бүрэнбүст багийнх аймгийн Засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээнд, Дэнж, Шанд, Даваат, Их залуу, Яргуйт, Эрдэнэ, Говил, Баянцагаан багийнх тухайн багийн байранд, Рашаант, Уртын гол, Наран, Цагаанчулуут багийнх Хорооллын эцсийн нэг цонхны үйлчилгээнд, Булаг, Баянбулаг багийнх Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын байранд байрлаж, баг хариуцсан ажилтнууд ажиллаж байна.