Аймгийн хэмжээнд бага насны хүүхдийг “Дэлгэцийн донтолт өвчнөөс аврах аян” аймгийн Засаг даргын ивээл дор үргэлжилсэн. Энэ аянд 39 цэцэрлэгийн 11 мянга гаруй багш, эцэг эх, хүүхдийг хамруулсан байна. Хүүхдүүд гар утас, компьютер, дэлгэцийн хор хөнөөлийг зургаар илэрхийлж, шилдэг анги хамт олныг шалгуурснаар аяныг өндөрлөх юм.
Бага насны хүүхдийг “Дэлгэцийн хор хөнөөлөөс хамгаалах аян”-ыг “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-аас санаачлан цэцэрлэгүүдэд “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг өгсөн юм. Гар утас, комьютер, зурагт дэлгэцийн хор хөнөөлийг хүүхдүүдэд зурагт номоор дамжуулан ойлгуулах зорилготой. Хүүхдийн өсөлт хөгжлийг удаашруулах, сөрөг муу нөлөө ихтэй дэлгэцээс холдуулахад дан ганц багшийн үүрэг хангалтгүй юм. Тиймээс аян үргэлжлэх хугацаанд 39 цэцэрлэгийн 11 мянга гаруй багш, эцэг эх, хүүхдийг хамруулжээ.
Аянд хамрагдсан цэцэрлэгийн багачууд дэлгэцийн хор хөнөөлийн талаар, юу сурснаа зургаар илэрхийлэх юм. Ганцаарчилсан болон анги хамт олноороо зурсан зургийн үзэсгэлэнг мэргэжлийн хүмүүс шүүж шилдгүүдийг шалгаруулна. Хүүхдүүдийн бүтээлд гар утас, компьютер дээр хориглох тэмдгийг тавьсан байв. Гэр бүлтэйгээ, найзуудтайгаа тоглож байгааг зурсан байлаа. Дэлгэцийн хор хөнөөлийг таниулсан аян дууссан ч цаашид буруу зуршлаас салгахад эцэг эхийн оролцоо чухлыг мэргэжилтэн зөвлөж байна.
Ц.Ариун