Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
                                   Эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өглөө

Эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өглөө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

                    Зургаан настуудад сурах арга барил, суурь төлөвшлийг олгоход эцэг эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэй байдаг. Орхон аймгийн БСУГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/”аас нэгдүгээр ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад 120 гаруй эцэг эхчүүд хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авлаа.

Сургуульд сурах арга барил, суурь төлөвшлийг тавихад багш, эцэг эхийн хамтын ажиллагаа сайн байх хэрэгтэйг  тус газрын мэргэжилтэн Д.Сайнбилэг онцлов.  Зургаан настнуудад тулгамдаж байгаа бэрхшээл,  гэрийн даалгавар хийлгэх арга зүй, хүүхдийн сэтгэлзүй насны онцлогийн талаар мэргэжилтэн зөвлөгөө өглөө.

 Хүүхэд гэр бүлээрээ дамжуулан бусадтай харилцах, хамтран ажиллах чадварыг суралцдаг байна. Сургуулийн орчинд дасан зохицож чадахгүй байдаг нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байдаг. Эцэг эхчүүд дан ганц багшид найдалгүй, гэрийн даалгаврыг  хүүхэдтэйгээ  хамтран хийх хэрэгтэй. Сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжих, сургуульд сурахын ач холбогдлыг ойлгуулах ёстойг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Сурах арга барил, сургуульд бэлтгэгдээгүй хүүхэд сурлагаар хоцрох, сургуулиас завсардах, сурах хүсэл эрмэлзэлгүй болох эрсдэлтэй байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдээ сургуулийн босго алхсан өдрөөс нь дэмжин туслахыг анхааруулж байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card