Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хатуу хучилттай зам тавих ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулав

Хатуу хучилттай зам тавих ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг сануулав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг Тэргүүлэгчдийн хуралдаанд  танилцууллаа. Нийт 155 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Есөн бүлгийн үндсэн чиглэлийн биелэлт 90.8 хувьтай гарчээ. Төсөл арга хэмжээний 25.8 хувь нь хэрэгжээгүй үзүүлэлттэй байгааг мэдээлэв. Үндсэн чиглэлийн бүлэгт хамаарах  40 хувийн биелэлттэй ажлуудыг  эрчимжүүлэх шаардлагатайг санууллаа. Тухайлбал, гэр хорооллын багуудад хатуу хучилттай зам тавих, Наран, Даваат багт Соёлын төв барих ажлыг онцоллоо. Цахим эрүүл мэнд төсөлд 200 сая төгрөгийг зарцуулах ажил 40 хувийн биелэлттэй гарсан байна. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр есөн сая еврогийн өртөгтэй Эрдэнэт хотын хог боловсруулах үйлдвэр байгуулах, хатуу хог хаягдлын зайлуулах төслийн гэрээнд гарын үсэг зурсан. Арьс шир боловсруулах үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн судалгааны ажил үргэлжилж байна. Үндсэн чиглэлийн биелэлт бүлэг тус бүрээр 90-ээс дээш хувьтай гарсныг  танилцуулсан юм. Ирэх онд есөн бүлгийн 201 арга хэмжээг төлөвлөснийг тэргүүлэгчид дэмжин, ИТХ-ын хуралдаанд оруулахаар боллоо.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card