БЯМБА
2026.08.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Сараал жагсаалт” шиг сааралтаад л байх уу Д.Оюунбаяр дарга аа
“Сараал жагсаалт” шиг сааралтаад л байх уу Д.Оюунбаяр дарга аа

            Энэ намрын анхных гэж хэлж болох цас эрдэнэтчүүдийг багагүй сандаргаж байна. Зарим газраараа бараг 30 см хүрсэн энэ удаагийн их цас  ирэх өвлийн өнгийг хатуухан болно гэж хэлээд байх шиг. Хоёр, гурван өдөр дараалан орсон цас өдөртөө хайлмагтаж, Хот тохижуулах газрынхны хаясан давстай нийлээд хотын төвийн хар замыг цасан, мөсөн, шороон, бүр цаашилбал тамын зам болгож байна. Их цасны дараахь Эрдэнэт хотын дүр зураг нэг иймэрхүү, “Саарал жагсаалт” шиг саарал өнгөтэйхэн л байна.

Хотыг тэр чигт нь дарсан энэ удаагийн цасыг арилгах гэж Хот тохижуулах газрын ногоон хувцастай ажилчид хоёр суганыхаа булчирхайг цочтол цас нүдэж байна. Гэтэл тус байгууллагын дарга Д.Оюунбаяр энэ хугацаанд намын дэргэдэх НАМЭХ-ны тэргүүнээ сонгох хурал энэ тэр гэж гүйгээд үндсэн ажилдаа олигтойхон орохгүй зайнаас хандаж байгаа бололтой. Дээр нь гадны тусламж, дотоодын эх үүсвэрээс авсан хүчит техникүүд нь хаана байна вэ, гэж түүнээс асуумаар байна. Япон улсын хамгийн их цас ордог газраас авч ирсэн замын цасыг жинхэнэ хашраадаг хүчит техникүүд ч хотын гудамжнаа харагдахгүй юм. Энэ өвөл Эрдэнэтийн иргэд “гудамжныхаа цаснаас айх аюулгүй, амархан арилгаад өвөлжих нь” гэж байсан мөрөөдөл  талаар болсон уу.

Хот тохижуулахын хэдэн ажилтан хотын төвийнхөө их цасыг арилгах гэж үйлээ үзэж байх энэ цагт Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын “Бүх нийтээр цас арилгах” тухай жил бүр гардаг захирамж одоо л нэг ус агаар шиг хэрэгтэй байна. Гэр хорооллын гудамж, замын уулзвар энэ тэрээ хараарай, дарга нар аа. Хөлдөж, дагтаршчихсан хойно нь хашхираад яахав. Барын зулзагыг бага дээр нь гэдэг биз дээ. Нийтээрээ гудамж, талбайдаа гарч байгаад цасаа цэвэрлэе. Автомашины зам дагуух цасаа техникийн хүчээр хийе. Д.Оюунбаяр дарга хөрөнгө оруулалт, гадны тусламж дэмжлэгээр авсан тэр олон техникээ гаргачих. Энд тэнд гарч байгаа жижиг сажиг авто ослоос эхлээд нийтийн тээврийн автобус хүртэл зорчигчтойгоо хамт энэ их цаснаас болж аваар осол гаргах байдал хэрээс хэтэрлээ. Монгол улс “Саарал жагсаалт”-ад ороод сааралтсан байгаа энэ үед “Эрдэнэт хот эв санааны нэгдэлтэй байна “ гээд сааралтсаар байх уу, Оюунбаяр дарга аа.

 

 

“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ