Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аж ахуйн нэгжийн хүсэлтээр зургаан байршилд газар эзэмшүүлнэ

Аж ахуйн нэгжийн хүсэлтээр зургаан байршилд газар эзэмшүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Газрын харилцааны талаар 2019 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас иргэн аж ахуйн нэгжүүдээс ирсэн санал хүсэлтийг харгалзан үзэж, зургаан байршилд шинээр эзэмшүүлэхээр газрын жагсаалтанд оруулах саналыг энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.

Үүнд, нэгдүгээрт,  Баянбулаг багийн нутаг дэвсгэр, байршлын хувьд “Гок гарден” хорооллын замын урд талын нийт 390 мкв талбай газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх, хоёрдугаарт, Хүрэнбулаг баг. Цэвэр усны нөөцийн сангийн зүүн урд талд сургуулийн дотуур байрны зориулалтаар 1500 мкв талбайг эзэмшүүлэх, гуравт, Зэст баг, орон сууцны 1а хорооллын урд шатахуун түгээх станцын зориулалтаар 1000 мкв талбайг эзэмшүүлэх, дөрөвт, Цагаанчулуут баг, одоо байгаа гэр хорооллын хашаануудын зүүн талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 800 мкв газрыг эзэмшүүлэх, тавдугаарт, Баянцагаан баг, Эрдэнэт хаалга, улсын чанартай А1001 замын урд талд шатахуун түгээх станцын зориулалтаар 1500 мкв талбайг эзэмшүүлэх, зургаад, Баянцагаан баг, 3 замын хяналтын постны баруун урд талд буюу улсын чанартай А1001 замын урд талд шатахуун түгээх станцын зориулалтаар 1500 мкв талбайг эзэмшүүлэхээр газрын жагсаалтад нэмэх санал орууллаа. Дээрх саналаар нийт зургаан байршилд 6690 мкв  газрыг шинээр эзэмшүүлэхээр аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлахаар болсон байна.

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card