“Хурд” хамтлагийн санаачлан, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор явагдаж буй “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн аян Эрдэнэт хотод ирлээ. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд сайн сайхныг түгээх зорилготой төслийн багийнхныг Эрдэнэтчүүд А.Амарын талбайдаа хүндэтгэн угтан авч, аймгийн Засаг дарга Д.Батлут хүлээн авч уулзаж талархал илэрхийлэн, амжилт хүслээ.
“Хайртай” төслийг хэрэгжүүлэгчид Эрдэнэт хотноо "Эр хүний ноён нуруу", “Урмаар тэтгэе”, “Оюунлаг хэрсүү хүүхэд”, “Өв тээгч”, “Миний сайхан эх орон”, “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” зэрэг бүх насныханд зориулсан уулзалт ярилцлага, телевизийн нэвтрүүлгийн зураг авалт хийнэ.
Мөн 9-р сарын нэгэнд А.Амарын талбайд 20 цагаас “Эх орны хийморь” үдшийн цэнгүүнийг зохион байгуулна. Уг цэнгүүнд “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдоос гадна, Хурд хамтлагийн хит дуунууд Эрдэнэтчүүдэд хүрэх юм.