“Үндэсний бичиг үсэг 2019” аяны хүрээнд аймгийн Номын төвөөс санаачлан Уран бичлэгийн уралдаан, хурдан зөв уншлага, монгол бичгийн хөрвүүлэг, хичээнгүй бичиг, монгол бичгээр урласан бүтээлийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд ЕБС-ийн багш, ажилчид сурагчид их дээд сургуулийн оюутан залуус идэвхтэй оролцлоо.
Үндэсний бичиг үсгийн баярын өдөр Амьд бичиг бийрийн бичгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 32 сурагч оролцож монгол бичгээр урласан бүтээлийн амилуулав. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх баярт хүүхэд багачууд идэвхтэй оролцож байна. Монгол бичгээр урласан бүтээлд хүүхдийн бүтээл түлхүү ирснийг Номын төвийн дарга Н.Отгонцагаан онцолсон.
“Амьд бичиг” бийрийн бичгийн уралдаанд тэргүүн байранд 14дүгээр сургуулийн сурагч Г.Энх-Од, хоёрдугаар байранд 14дүгээр сургуулийн сурагч М.Тэрбиш, гуравдугаар байранд 18 дугаар сургуулийн сурагч Д.Нэргүй нар шалгарчээ. Түргэн уншлагын төрөлд нэгдүгээр байранд 20 дугаар сургуулийн сурагч Г.Батдорж, хоёрдугаар байранд 13 дугаар сургуулийн сурагч А.Цэнгүүн, гуравдугаар байранд мөн сургуулийн сурагч Б.Мичидмаа нар тэргүүлжээ. Хичээнгүй сайхан бичигтнээр 4 дүгээр сургуулийн сурагч Д.Пүрэвдолгор тэргүүн байр, дэд байранд тус сургуулийн сурагч Н.Цэнд, гуравдугаар байранд А.Нандин-Эрдэнэ нар орсон байна.