МЯГМАР
2025.09.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сурагчдад захиргааны арга хэмжээ авчээ
Сурагчдад захиргааны арга хэмжээ авчээ

Дөрөвдүгээр  сараас эхлэн хаврын хуурайшилтын үе эхэлж байна. Энэ жилийн хувьд Монгол орон даяар хуурайшилт ихтэй байна.  Орхон аймгийн хэмжээнд он гарснаас хойш  ОБГ-т галын 52 дуудлага иржээ.  Сүүлийн үед гэр хорооллын айл өрхүүд шар өвс, хогоо шатаасны улмаас гал түймэр гарах тохиолдол ихэссэн байна. Дөрөвдүгээр  сарын 16-ны өдөр Баян-Өндөр сумын Их залуу багт шар өвсөө шатааж байсан айлаас гал алдаж зэргэлдээ хөрш айлуудын хашаа шатжээ. Хүчтэй  салхи гарч таван айлын хашаа амбаар жорлон шатсан байна.

            Хуурайшилт ихтэй байгаа энэ үед  ил гал гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.  Гал гаргасан иргэн, ААНБ хуулийн хариуцлага хүлээнэ. Шар өвс шатааснаас болж хажуу айлуудаа хохироосон  Их залуу багийн иргэнд зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулна. Зэргэлдээх гал алдсан айлуудын шатсан өмч хөрөнгийг нөхөн төлөх юм. Шар өвс шатааж гал түймэр гаргасан энэ зөрчлөөс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гал тавьсан байна. БОЭТ-ийн арын ууланд 8-10-р ангийн гурван сурагч галаар тоглож гал гаргажээ. Сурагчдад захиргааны арга хэмжээ  авсан гэж ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч С.Эрдэнэ мэдээлэв.

Орхон аймагт гал түймрийн дуудлага өмнөх онтой харьцуулахад 20 хувиар өсчээ.  Хаврын хуурайшилт ихтэй үед иргэд анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэргийлэх,  эцэг эхчүүд үр хүүхэддээ хараа хяналт тавих  анхаарлаа хандуулахыг ОБГ-аас сануулж байна.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА