"Монголын үндэсний уламжлалт өв соёл" бага наадам өндөрлөв
Ардын урлагийн мөн чанар
Хүмүүнлэг технологийг боловсруулах үндэс нь ард түмний үндэсний соёлын үйл ажиллагааны цогц нийлбэр, тухайн ард түмнийг тодорхойлж таниулах эх сурвалж болсон биет бус соёлын өв юм. Хүний бүтээлч үйл ажиллагааны түгээмэл хэлбэр бол ардын урлагийн бүтээл бөгөөд төрөл бүрийн насны хүүхэд залуучууд, насанд хүрэгсэд оролцоно. Ардын уран бүтээлийн өвөрмөц үйл ажиллагаа нь биет бус соёлын өвийг эзэмших, сурах , түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чиглэгдсэн мэргэжлийн бус бүтээлч үйл ажиллагаа гэж тодорхойлж болно.
Энэхүү өвөрмөц үйл ажиллагаа нь нийгмийн эерэг туршлагыг эзэмших замаар бие хүний нийгэмшилтэд түлхэц өгч, уран сайханчид, хамт олон улмаар тэдний гэр бүлийн төлөө тогтвортой эрмэлзэл тэмүүллийг бүрэлдүүлэн бий болгодог.
“Эрдэнэт Хурд-2018” даншигт 1000 ардын авьяастан оролцжээ
Орхон аймагт болсон “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордны Соёл чөлөөт цагийн секторын хамт олон “Монголын үндэсний уламжлалт өв соёл” бага наадмыг зохион байгуулав. Бага наадамд нийт 1000 гаруй ардын авьяастнууд оролцож, “Дэмбээ-2018”, “Хурдан хүлэг” дууны уралдаан, Морь бөх цоллоочдын уралдаан, “32 цагаан лонх тоолох” уралдаан, Сайхан, ижил зүстэй морьд шалгаруулах уралдаан зэрэг долоон хэлбэрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, наадамчид авьяас билэгээ сорьсон байна. "Монголын үндэсний уламжлалт өв соёл" бага наадмыг нийт 5000 орчим Эрдэнэтчүүд үзэж сонирхжээ.
Угсаатан зүйн урлаг
Ардын урлаг нь анх үүсч хөгжихдөө урлагийн бүтээл байгаагүй хүний оюун ухаанд шингэсэн эдийн соёлын хүрээнд бүрэлдэж тогтсон гэж үздэг. Энд ардын авъяастан, билиг зүйчид, уран дархчууд, уран үйлчид зэрэг оюун санаа, ур дүй төгс цогцолсон хүмүүсийн гүйцэтгэж ирсэн үүрэг онцгой юмаа. Тухайлбал: Үндэсний гутал хувцас, өмсгөл, зүүлт, малчин ардын гэрийн эдлэл хэрэглэл, эд зүйлс, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, монгол түмний шашин шүтлэг, эрдэм боловсрол, судар ном, тоглоом наадгай, хөгжмийн зэмсгүүд багтана. Эдгээр нь ур дүй ихээр шаарддаг үйл ажиллагаа юм. Өнөө цагт зарим угсаатнуудын уламжлалт урлагийн төрлүүд нийлж, саармагжих, язгуур урлагийг хэлбэр төдий үзэх, хадгалалт хамгаалалт алдагдах, хэт орчин үеийн төрөлтэй холилдож саармагжих, үндэстэн ястны бий биелгээний хөдөлгөөн, хөг аялгуу ялгагдахгүй байх зэрэг үйл явц их ажиглагдаж байна.
Үндэсний өв соёл, аман цэц билгийн наадам
Монголчуудын биет бус өв, аман цэц билгийн эх сурвалж нь Монголын нууц товчооны гайхамшигт бүтээлүүд, ойрдууд, халх монголчуудад хамгийн сайн уламжлагдан ирсэн гэж түүхчид үздэг. Ойрдын туульсд 20 000 гаруй туульс, яруу найраг багтдаг бөгөөд цээжний аугаа их чадлыг шаардаж, аялгуундаа морины янцгаах, талын салхи, хөг аялгууг гарган эгшиглүүлдэг билээ.
Ардын уламжлалт биет бус соёлын өвийн төрлүүд нь хүний хэрэгцээ шаадлага, хүндэтгэл, хоорондын харилцаа, хүмүүжил-төлөвшлийг хангаж, хүмүүний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх амжилтад хүргэх суурь нь болдог.
Цом гардуулах үйл ажиллагаа
"Уурхайчин" соёлын ордны соёл, чөлөөт цагийн секторын эрхлэгч
МУСТА Д.ГАНЧУЛУУН (Ph.d)