Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэт” үйлдвэр- ХАМТЫН АЖИЛЛАГАА -“ Оюутолгой”

“Эрдэнэт” үйлдвэр- ХАМТЫН АЖИЛЛАГАА -“ Оюутолгой”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
[sgmb id="1"] Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, техникийн ажилтнууд өнөөдөр ноцтой эрсдэлийн удирдлагын менежментийн сургалтад хамрагдлаа. Тэд энэхүү сургалтаар 2014 оноос тус менежментийг хэрэгжүүлж эхэлсэн “Оюутолгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоо хариуцсан менежер, өндөр эрсдэлийн зөвлөхөөр хичээл заалгаж, дадлага хийв. Уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-т ноцтой эрсдэлийг удирдах менежментийг 2016 оноос Баяжуулах фабрик, Засвар монтажний цех хэрэгжүүлж эхэлсэн бол Ил уурхай, Авто тээврийн байгууллагын хамт олон үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд ажлын байранд учирч болох ноцтой эрсдлийг урьдчилан удирдах арга барилыг эзэмшиж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card