Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
  Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” компанийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сарын 14-нд тохиосон. Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан “Цэдэнбалын академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн 02 тоот  шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдыг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнасан юм. Шагналыг тус Төрийн бус байгууллагын удирдлага уурхайчдын баярын хурал дээр гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон юм. Үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий захиргааны байрны өмнөх талбайд Ю.Цэдэнбалын хөшөөг босгосон билээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card