Жолооч бэлтгэх хугацаа өмнө нь дор хаяж хоёр сар байлаа. Гэтэл хууль, дүрмэнд өөрчлөлт орсноор өнөөдөр жолооны дамжаа 14 хоног болсон ажээ. Ийнхүү хугацааг нь богино болгосон ч дүрмийн шалгалтыг цахимаар авдаг болжээ. Манай аймгийн хувьд цахимаар шалгалт авах боломж тааруу байгааг аймгийн ЗЦТ-ийн дарга М.Баттулга Тэргүүлэгчдийн хуралдаанд дуулгаж 10-15 компьютер олгож өгөхийг дарга нараас хүссэн юм. Жолооч бэлтгэх хугацаа 14 хоног болсон ч шалгуулагч цахимаар авч байгаа шалгалтанд унасан бол тэнцэтлээ хэдэн ч удаа шалгалтад орох эрхтэй ажээ.
Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва цагдаагийнханы хүсэлтийг хүлээн авч шийдэх боломжтой хэмээсэн юм. Ингэснээр цахимаар авч байгаа шалгалт хүртээмжтэй, бодитой, хяналт шалгалтын хүрээнд авах боломж бүрдэх юм байна.