Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Шинээр 19 байршилд амралт, чөлөөт цагийн талбай байгуулж байна

Шинээр 19 байршилд амралт, чөлөөт цагийн талбай байгуулж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ онд орон нутгийн төсвийн 800  орчим сая төгрөгийн хөрөнгөөр 19 байршилд тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажил хийгдэж байна. Эдгээрээс одоогоор 11 ажил нь хийгдэж байгаа бол 8 ажил нь бүрэн дуусжээ. Тоглоомын талбайнуудын тухайд баригдаж буй байршлаасаа шалтгаалж хэмжээ, тоглоомын нэр төрөл нь харилцан адилгүй хийгдэж байгааг Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженер хэллээ. Нийтдээ  19 байршилд байршилд тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажлын гүйцэтгэгчээр 14 компани ажиллаж байна. Эдгээр нь бүгд орон нутгийн аж ахуйн нэгжүүд юм. Энэ онд хийгдэж буй тоглоомын талбайнууд нь есдүгээр сарын 15 гэхэд бүрэн дуусаж ашиглалтад орно.   Аймгийн хэмжээнд хийгдэж буй тоглоомын талбайнуудын байршлыг дурдвал Зэст  багийн 1-18, 1-20-р байрны дунд болон 1-16, 1-17-р байрны дунд, Оюут багийн 2-5-р байрны дэргэд, Булаг багийн 14, 45-р гудамж, Шанд багийн 39-р гудамж, Наран багийн 47-р гудамж, Баянцагаан, Уртын гол, Дэнж багт, Жаргалант сумын Төмөр замын хороололд баригдана. Мөн 4, 5, 8, 20 дугаар сургуулийн гадна талбайд биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдэх юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card