БЯМБА
2026.08.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
          Найр наадмын улирал дуусч намрын сар эхэлсэн ч хотын амьдрал ажин түжин, баруунаас зүүн, зүүнээс барууныг чиглэх зорчигчдын цуваа үргэлжилсээр л. Аймгийн ЗДТГ-аар ортол эл хуль оргиж хаа нэгтээ ганц нэгхэн хаалганаас хүн орж гарч буйг эс тооцвол зуны гурван сарын турш амардаг дунд сургуулийн анги танхимд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрлөө. Тэр дундаа хоёр давхрын баруун жигүүрт нам гүм бараг л хаалга бүрт “Ээлжийн амралттай” гэсэн бичиг нааж орхижээ. Хөдөлмөрийн хуулийн дагуу хүн бүр жилдээ нэг удаа ээлжийн амралт эдлэх эрхтэй ч бүгд нэгэн зэрэг, хаалган дээрээ “Ээлжийн амралттай” гээд бичээд орхисныг харвал манай аймагт төрийн ажил зогсчихсон юм болов уу гэж бодогдохоор. Аймгийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга нар нь  Д.Соёлчхүү даргынхаа хамтаар айраг цагааны элбэг дээр ээлжийн амралтаа аваад амарч байгаа аж. Ээлжийн амралтаа авч болно, харин амралтаа авсан дарга, ажилтан, мэргэжилтэн ажилдаа хэзээ орох тухай мэдээлэл тун бүрхэг байна. Хэлтсийн дарга нар бүү хэл, Д.Соёлчхүү даргын амралт хэзээ өндөрлөхийг мэдэх хүн Нутгийн удирдлагын ордонд алга. Төрийн албаны хувьд иймэрхүү дүр зураг ганц энэ жилийнх биш л дээ. Гэхдээ л манай  дарга нар энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нд сургуульд орж байгаа нэгдүгээр ангийн сурагчтай хамт шахуу л ажил төрөлдөө орох сураг ажиг дуулдана. Бүр зарим нэг хурган даргын энэ жилийн ээлжийн амралт тийм сайхан байсан уу бүү мэд, ямартай ч  “Ирэх жилийн ээлжийн амралтаасаа 7 хоног авч байгаа гэнэ” хэмээх яриа чих дэлсэж билээ. Үүнээс харвал Эрдэнэтийн иргэд дарга нарынхаа ээлжийн амралт хэзээ дуусахыг есдүгээр сарын 1-ний дараа л мэдэж болох нь. Уг нь соёлтойхон газарт бол “Ээлжийн амралттай” гэсэн том бичигнийхээ доор  “9 сарын 1-нд ажилдаа орно” гээд арай жижгээр биччихвэл даргыг хайж очсон хүн дахин дахин ирэхгүй байхсан. Амьдрал л болсон юм хойно энэ үеэр өргөдөл барсан, гэр авах хүсэлтээ гаргасан, гарын үсэг зуруулах гэсэн, тендэрт шалгараад хийсэн ажлынхаа мөнгийг хоёр сар гүйгээд ч авч чадахгүй өдөр болгон Нутгийн удирдлагын ордонд ирж байгаа компанийн захирал гээд олон хүнд буян болно доо.[sgmb id="1"]
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ