Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -12° / -5° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө

Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
             “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг “Монголын зэс” ХХК-ийнхан Монгол оронд, монголчууддаа авчирч ирсэн 2016 оны зургаадугаар сарын тэрхүү түүхэн үйл явдал үе үеийн уурхайчдын хувьд мартахын аргагүй, түүхэн үйл хэрэг байсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ойн баярт тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” компанийнхан уурхайчиддаа ганзага дүүрэн бэлэгтэй ирсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ “Одоогоос хоёр жилийн өмнө манай компани Оросын талын 49 хувийг Монгол оронд авчирч ирсэн. Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад гар бие оролцож, түүхийг бүтээлцсэн  Оросын ард түмний мөнхийг гавьяаг мартахын аргагүй. Тэртээ 40 гаруй жилийн өмнө тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчоо, ЗХУ-ын Улс төрийн товчооноос  зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах үйлдвэр байгуулах  тухай тогтоол гаргаж байсан түүхтэй. Тэрхүү түүхэн тогтоолыг бид Архиваас олж авсан юм. Үүнийгээ бид орос, монгол хэл дээр зэс эрдэнээр сийлж бүтээлгэснийг үйлдвэрийн удирдлагад хүндэтгэлтэйгээр гардуулж байна. Үе үеийн уурхайчдын хөлс хүч, хөдөлмөр шингэсэн энэ үйлдвэрийн ирээдүйн төлөө “Монголын зэс” корпорацийн хамт олон уурхайчдынхаа хамтаар  мөр зэрэгцэн зүтгэх болно” хэмээсэн юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card