Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо

Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
               Манай аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга баригдаж эхэлсэнээс хойш хэдэн жил өнгөрсөн. Эдийн засаг хүндэрсэн, хөрөнгө мөнгө байхгүйн улмаас гацаад байсан хүүхдийн эмнэлгийн барилгын санхүүжилт гацаанаас гарч үр дүнд нь эрдэнэтчүүд 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо. Бусад аймаг, орон нутгаас анх удаагаа хүүхдийн эмнэлэгтэй болсон аймгийн хувьд өнөөдөр нээлтийн туузыг нь хайчиллаа. Нийтдээ улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн эмнэлэг баригдсан агаад барилгын ажлыг “Цомбон тоосго” ХХК гүйцэтгэжээ. 2017 оны улсын төсөвт 2.2 тэрбум төгрөг суулгаснаар хүүхдийн эмнэлгийн барилгын ажил ийнхүү дуусч ашиглалтад орж хүлээн авлаа. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Дамба-Очир, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр болон албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир  тус эмнэлэгт эмнэлгийн зарим тоног төхөөрөмж бэлэглэсэн юм. Хүүхдийн эмнэлгийн барилгын цахилгаан шатны хувьд хүндрэлтэй байгаа ч энэ асуудлыг тун удахгүй аймаг, орон нутгийн хөрөнгөөр шийдэх болно хэмээн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва онцолсон юм.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card